英雄联盟竞猜-lol竞猜-LOL赛事竞猜

YA.GANBAATAR: 在京可寻得二十多处忽必烈元大都遗迹 (在京忽必烈元大都遗址)

来源:https://ikon.mn/n/1fed

作者:YA.GANBAATAR

2020-08-27

МУСГЗ Я.Ганбаатар гэх эрхэм х?м??нийг т??х, улс т?р, утга зохиол судлаачид андахг?й. Тэрбээр 1959 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод мэндэлсэн. Хятад, орос, англи, герман хэлтэй. МЗЭ-ийн гиш??н, Монголын орчуулагчдын эвлэлийн гиш??н, Монголын сэтг??лчдийн холбооны гиш??н. Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдын яам, Х?х хот дахь Консулын газар, Тайвань дахь т?л??л?гчийн газарт ажиллаж байсан гээд т??ний оюун ухаан, амьдралын он жил??дээ зориулааг?й салбар ц??н. Орчуулагч, судлаач, зохиолч тэрбээр с??лийн 30 гаруй жилийн хугацаанд Т?в Азийн н??длийн соёл иргэншлийн т??х, соёлын ажлыг дагнаж хэл шинжлэл, утга зохиол, орчуулга, т??хийн судалгааны 20-иод ном б?тээсэн байна.

Тэрбээр нэрт эрдэмтэн Чой. Лувсанжавын гарын шавь т?дийг?й 1994 онд Монгол Улсын Ер?нхийл?гч Н.Багабанди, 2002 онд Ер?нхий сайд Н.Энхбаяр, 2003 онд УИХ-ын дарга Т?м?р-Очир, 2006 онд Ер?нхийл?гч асан Н.Энхбаяр, 2007 онд Ер?нхийл?гч асан Н.Багабанди, 2010 онд Ер?нхийл?гч асан Ц.Элбэгдорж нарын БНХАУ-д айлчилсан т?рийн ?нд?р хэмжээний албан ёсны айлчлалд оролцсон байна. 2006, 2011 онд уран б?тээлээрээ МЗЭ-ийн “Алтан-?д” шагнал, 2014 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, МУСГЗ цолоор тус тус шагнагджээ. Тэрбээр “Сансарын х??хд??д” дурсамж роман хэвл??лж номоо баринтаглаж авах гэж байна. Т??нтэй ярилцлаа.

-БНХАУ-д тэр ду Бээжинд, монголын т??х соёлтой холбоотой хэчнээн юм байна. Тэдгээрийн ?нэ цэн, м?н чанарын талаар яриач?

-Маш сонирхолтой асуулт байна. Сэдэв нь сонин юм. ?нг?рс?н т??хээ эргэж сонирхон, эрхэмлэн судалж байдаг х?н болгоны хувьд бидний буурал т??х нандин. Саяхан болтол монголчууд ??рсдийн т??хээ тун бага мэддэг байсан. Ардчилал х?гжс?н ?нг?рс?н 30-аад жилд мэдээлэл авах байдал ч?л??тэй болсны ачаар бид олон з?йлийг сэргээн харж, нэхэн судалж, тодотгон гаргаж ирж байна. Энэ нь монголын т??х судлал, монголчуудын соёл судлал цэцэглэн х?гжиж байгааг илтгэх сайн хэрэг. Яах аргаг?й сэргэн мандлын эрин ?е гэж нэрлэж болохоор ?зэгдэл. Ер нь х?н т?р?лхтний т??хийг харахад, сэргэн мандлын ?е, дахин сэргэлтийн ?е гэж бий.

Дандаа соёл нь эргэн сэргэсэн, т??нийгээ олж харан гаргаж ирсэн байдаг. Дундад зууны Европын сэргэн мандлын ?е бол гайхамшигтай эргэлтийн ?еийг авчирсан байдгийг бид мэднэ. ??н шиг т??х??д Дорно дахинд ч байсан. Хятадын т??хэнд ч бий. Миний хувьд т?рийн албаны ажлаар Бээжин хотод нэлээд олон жил суусан. Т?рийн ажлыг хийхийн зэрэгцээ ??рийн гол мэргэжил болох судалгааны ажлаа нэлээд ул суурьтай хийхээр оролдсон. Сонирхуулж ярихад, манай нэрт Т?вд?ч эрдэмтэн Л.Х?рэлбаатар гэж мундаг х?н байлаа. Токиогийн их сургуульд монгол хэлний багшаар ажиллахаар очих замдаа Бээжингээр хэд хэдэн удаа дайрч бид уулзаж байв.

Ингэхдээ монголын т??х соёлын дурсгалт хэд хэдэн газраар хамтдаа явсан. Тэгэхдээ надад хэлж байсан. “Явуулын бид бол энэ их арвин ?в соёлыг судалж чадахг?й, барахг?й. Суурин энд байгаа, та нар энэ талаар онцгойлон анхаарч судалж, тогтоож, гаргаж ирээрэй. Бидний мэдэхг?й юм энд з?нд?? байна ш??” гэсэн юм. Т??нээс хойш, ухаан орж, сэдэл аваад хятад, ?в?рмонголын эрдэмтэдтэй нэлээд уулзаж, лавлаж асууж сурагласан. М?н ном хэвлэл??дээс ч нэлээд ?зэж судалсан. ?нэхээр ?н??гийн Бээжин хотод монголын т??хтэй холбоотой маш их юм байна гэдгийг гаргаж ирсэн.

-Тухайлбал, онцгойлон тодорхой хэлэхэд?

-Би 2011 онд “Г?рний их нийслэл Дайду Хаан балгас” ном бичсэн. Энэ ном б?тэхэд Элчин сайдын яамнаас тусалж дэмжсэн. Онцгойлон хэлэхэд, манай Элчин сайд Г.Батс?х, Оюутолгой компанийн ТУЗ-ын дарга ш?? дээ. х?н их анхаарсан. Олон талаар тусалсан. Номондоо Бээжин хотод байгаа монголын т??хийг багтаасан-. Монголын т??х, соёлын ?в дурсгалууд, ?змэр??д хаана, юу байгааг тоймлон оруулахыг хичээсэн. Гэхдээ дандаа том, том дурсгалт газруудыг онцолсон. ??р??р хэлбэл, с?м хийд, суварга, цамхаг, хааны орд харш, одон орон судлалын т?в гэдэг ч юм уу.

Судалгаанаас ?зэхэд, Хубилай хааны байгуулсан их г?рний нийслэлийг Хятадаар Дайду гэж байгаа юм. Монголоор Хаан балгас хэмээн тэр ?ед нэрлэж байсан. Энэ хот бол дэлхийд хосг?й ?зэсгэлэнтэй хот байсан гэж Италийн алдарт аялагч Марко Поло дуу алдсан байгаа юм. Хубилай хааны дэргэд 17 жил шадарлан сууж, з?вл?н, ?рн? з?гийн их ухаанаас сийр??лсэн тийм х?н.

??р??р хэлбэл, Евро Азийн ?рг?н уудам газар нутгийг хаа байсан Ром, Италиас 20-иод мянган км туулж замын дунд байгаа хэдэн арван ?ндэстэн, ястан, улс г?рнийг дайран ?нг?рс?н энэ х?н баргийн юманд сэтгэл х?дл?х?? больсон, н?дний хор арилсан, баргийн юмыг тоохоорг?й хэмжээнд юм ?зэж н?д тайлсан байж тэгж дуу алдана гэдэг ?нэхээр агуу их, том, ?зэсгэлэнтэй, сайхан хот байсныг илтгэнэ.

-XIII зууны ?ед холбогдож байгаа юм байна. Хэчнээн газар байдаг вэ?

-XIII зууны ?еэс ?лдсэн тухайн хоттой холбогдох газар нийт 40 гаруй байна гэж тэмдэглэгдсэн. ?нэхээр XIII зууны ?ед цогцлоосон нийслэлийн туурь, ?лдэгдлийг ?зэхэд, холбогдох ном судруудыг харахад, Марко Поло дуу алдахаас аргаг?й хот байсан нь мэдэгддэг. ?н??д?р тэр их хотоос ?лдсэн дурсгал Бээжинд 20 гаруй газарт байна. Яг нэг дороо Хаан балгас гэж хэрэмт хот байсан гэж ?звэл 20 гаруй туурь, ?звэр хадгалагджээ.

Тухайлбал, Цагт асар, хэнгэрэгт асар, Хубилай хааны цагаан суваргат с?м гэж бий. Одон орон судлалын т?в гэж байна. Чингис хаантай уулзсан Чан чан бумба гэж Хятадын шашны их том гавж х?н байжээ. Т??нд Чингис хаан ?лдсэн насаа Хаан балгаст амар тайван ?нг?р??лээрэй хэмээн соёрхсон Чан чан бумбын Цагаан ?йлийн с?м гэж гайхамшигтай с?м байна. Энэ мэт 20 гаруй газрын судалгааг хийж, т??хэн эх сурвалжийг тодруулж, зургийг нь хавсаргаж номондоо оруулсан.

-Жишээлбэл, Хэнгэрэгт асар гэдэг нь ямар учиртай газар байсан юм бол?

-Эрт цагт олноор оршин суудаг, т?вл?рс?н газар элдэв янзын дохио, чимээ ?г?х зориулалттай. Яарсан, сандарсан ?ед ч юм уу, гал т?ймэр, ?ер усны ?ед олон х?нд чимээ ег?х, эсвэл харийн довтолгоо, дайн байлдаан гэх мэт болоход яаралтай хэл ?г?х зорилгоор олон давхар, том асар бариад дээр нь маш том хэнгэрэг, б?мб?р, цангууд байрлуулчихсан байна. Тухайн ?ед энэ байгууламж ямар байв, яг тэр хэвээр байна. Тэр том хэнгэрэг, цанг н?дэж дэлдэхэд хотын н?г?? захад байгаа х?нд сонсогдоно гэсэн ?г.

??ний хажууд Цагт асар гэж бий. Цагт асар гэдэг нь цаг б?рт дуугарч дохио ?гд?г. ??гээр хотынхон цаг хэд болж байгааг мэддэг байж. ??нийг монголчууд сэдсэн гэхэд хаашаа юм. Гэхдээ суурин соёлтой иргэдээс суралцаж Хубилай хаан ?ргэлжл??лэн ??рийн их хотдоо хэрэгж??лсэн т??хтэй. М?н Хубилай хааны Цагаан суваргат с?м гэж байна. Сонин домогтой.

-Ямар домог яриа вэ?

-Монголын их цэрг??д Бээжинг эзэлчихээд байхад с?мийн нуранги доороос гэрэл цацраад байж л дээ. Т??нийг харсан цэрг??д хаанд мэдэгдэж. Энэ бол 1260-аад оны ?е ш?? дээ. Хубилай залуухан, хаан болоог?й, ханх?? байсан ?е. М?нх хаан т?р барьж байсан цаг. Гэрэл гараад байгааг сонссон хаан цэрг??ддээ зарлиг буулгаж очоод ?з. Юун гэрэл гэгээ гараад байгааг хар гэж. Очоод ?зсэн чинь тэр доороос бурхан багшийн чандар гарч ирсэн байдаг. Бурхан багшийн чандрын хэлтэрхий.

-Гайхамшигтай ариун газар тухайн с?м байжээ?

-Т??хэн эх сурвалжид бурхан багшийн чандрын хэлтэрхий 2-3 газарт бий гэж тэмдэглэсэн ш?? дээ. Энэтхэг, Балба, Хятадад. Тэнд байсныг хаан мэдээд ариун, дагшин газар байна. Тиймээс энэ с?мийг дахин сэргээе гэж зарлиг гаргаад дахин босгосон. ?н??дрийн дэлхийн буддын шашинт улс ?ндэстн??дийн дундах хамгийн том цагаан суварга. 

Гэтэл ?дг?? манайхны суварга гээд босгоод байгаагийн дэргэд бол ?нэхээр агуу б?тээл. Ийм гайхамшигтай юм тэнд байна. Хубилай хааны, тухайн ?едээ Монголын их г?рний шинжлэх ухааны академи т?вл?рд?г, судар бичгийн х?рээлэн, ном хэвлэлийн газар байсан, олон эрдэмтэн мэргэд сууж ажилладаг байсан газар юм.

-Тэр ?еэс л одон орон судлалын т?в байсан гэхээр сонин байна?

-Хубилай хаан бол одон оронг онцгойлон судалж т?рийн болоод хувийн зан ?йлдээ ашигладаг байж.

Од мичидийн явдал, суудлаар цаг улирлыг тодорхойлж тухайн жил ямар болохыг шинжиж ??рийн болон т?рийн зурхайд ашигладаг. Тийм учраас онцгойлон х?гж??лсэн байна. Хубилай хаан Араб дахинд ноёлон суусан ??рийн д?? Ил хаадад захидал илгээжээ. Яагаад гэвэл, тэр ?ед Араб, Перс з?гт одон орон ил?? х?гжс?н учир одон, зурхай гадарладаг эрдэмтэн, мэргэдийг т?чн??нийг явуул гэж захидалдаа дурдсан байдаг. Ингээд энэ чиглэлийн эрдэмтдийг ??рийн дэргэдээ удаан хугацаанд суулган х?гж??лсэн байдаг.

-Бидний сайн мэдэх Цагаан хэрэм энэ дурсгалын нэг м?н биз?

-40 гаруй туурь бий гэж бий хэлсэн ш?? дээ. Одоо бид тэдгээрийг г?йцээн судлах ёстой. Цагаан хэрэм ч м?н. Энэ бол дуусахг?й их судалгаатай газар. Хаана л бол хаана очиход хэдэн зуугаараа бидний т??хтэй холбоотой энэ мэт газрууд байна. М?н “Цавчаал боомтын хаалга” гэж газар бий. Дэлхий дээр хаалга гэдэг их сонин ойлголт байжээ. Тухайн улс ?ндэстний соёлыг илэрхийлдэг.

Цаад утгаараа Дорнын г?н ухааны ойлголтоор х?нийг нэг цаг ?еэс н?г?? цаг ?ед х?ргэж байдаг, урин залж, цааш нь угтан ?дэж байдаг бэлгэ дэмбэрэлтэй ойлголт. Тухайн газар нутаг, хот суурингийн тухайд ярих юм бол айл гэрийн хаалга шиг гаднаас ирэх зочин гийчнийг урин залдаг. Тэр ч утгаараа Цагаан хэрмээс чанх хойно 70 км-т байдаг “Цавчаал боомт” гэж монголчууд эрт ?еэс нэрлэж байсан хаалга байна.

-“Цавчаал боомт” гэж юу гэсэн ?г юм бол?

-Яагаад ингэж нэрлэснийг мэдэхг?й. Гэхдээ л XIII зууны ?еэс ?н??дрийг болтол монголчууд ийн нэрлэсээр байна. Бодвол, тэр орчмын уул хад нь эгц ?нд?р. Энэ талаас нь нэрлэсэн байж магадг?й. Энд бол тухайн ?ед З?рчидийн Алтан улсын хилийн цэргийн застав байрлаж байсан. Цэрэг суудаг. ??р??р хэлбэл, Хойд Ази, Дундад Ази хоёрыг заагласан газар нутаг. “Цагаан хэрэм” бол т??хийн их сонин хил хязгаар ш?? дээ.

1210-аад оны ?ед З?рчидийн Алтан Улс бууран доройтож байсан цаг ?е. Монголын Хамаг Монгол Улс бол х?чирхэгжин мандаж байсан ?е. Залуухан Чингис хаан монголын их армийн х?чээр ид х?ч орсон тийм ?е. Монгол овог аймгуудаа нэгтгэж 1206 онд Хамаг Монгол улсаа байгуулаад дараа нь д?рв?н з?г, найман зовхист газрыг эзлэн авч нэгэн т?рийн дээвэр доор энх амгалан аж т?р??лэх зорилгынхоо дагуу аян дайнаа эхэлсэн. Энэ дайнаа З?рчидийн Алтан улсаас эхэлсэн т??хтэй. Тэр аян дайны улбаагаар явахад монголын их цэрэг 1211 оны хавар энэ “Цавчаал боомт”-оор суурин, тариачдын нутаг руу орсон. ??нээс цааш Бээжин 70 км.

Гэхдээ Бээжин тухайн ?ед З?рчидийн Алтан улсын дунд нийслэл гэсэн нэртэй байжээ. Ер нь сонирхуулахад, эрт цагт улс орнууд хэд хэдэн нийслэл хоттой байсан. З?рчид гэхэд л таван нийслэлтэй. Т??ний ?мн?х язгуУрын монголчууд хэмээн нэрлэгддэг Киданы Лио улс гэхэд л м?н таван нийслэлтэй. Тэднийг залгамжилсан XIII зууны ?еийн Монголын их г?рэн гэхэд л м?н д?рв?н нийслэлтэй. ??ний нэгээхэн нь Хархорин. Ямар гайхамшигтай хотыг газрын х?рсн??с арчсан бэ гэдгийг мэдэх ?нэхээр харамсалтай. Энэ мэт д?рв?н нийслэлийн гурав нь хятадын нутаг дэвсгэр дээр, нэг нь Монголын нутаг дээр байна. Гэхдээ тухайн ?ед монголын нутаг дэвсгэр л байсан ш?? дээ.

-Одоо Бээжинд байгаа хааны ордныг манайхан нэлээд сонирхдог ш?? дээ. “Хориотой хот” гэж нэрлэдэг. Энэ хааны ордонд монголчуудтай холбогдох дурсгал бий юу. Манай хаад, хатдын эдэлж хэрэглэж байсан з?йлс?

-Сая би томоохон ?в, дурсгалуудын тухай ярилаа. С?м хийд, орд харш. Одоо жижиглээд ?змэр??д юу байна гэдгийг товч дурдъя. ?н??д?р дэлхийн олон сая жуулчид хятадын “Хориотой хот” хэмээн нэрлэдэг хааны ордныг ?зэж байна. Энэ бол хааны ?влийн ордон юм. Монголчуудын XIII зууны ?еийн их г?рний дараагаар гарч ирсэн Хятадын Мин улсын ?ед баригдсан гэж ?здэг. Он тооллын хувьд 1368 оноос хойш баригдаж эхлээд хааны ордон болж т?вл?рс?н. 300 жил оршин тогтноод 1644 онд м?х??д Манжууд гарч ирээд 1911 онд м?х?х х?ртлээ ноёрхож байсан гэхээр 600-гаад жил ордон байсан газар юм.

Тэгэхээр тэнд арвин дурсгал бий. Зарим эрдэмтдийн хэлж байгаачлан XIII зууны ?еийн монголын нийслэлийн зарим барилга байсан газар. Би судалгаа хийж байхдаа Хубилай хааны Засгийн газар яг хаана байсныг тогтоох гэж нэлээд ?зсэн. Энэ дагуу явахаар одоогийн “Хориотой хот”-ын орчимд очдог. Тэгэхээр тэнд Хубилай хааны Засгийн газар байжээ. Энэ мэт Бээжинд монголчуудын ?в уламжлал, т??хтэй холбоотой ?в, дурсгал маш их.

责任编纂:保罗
相关人物
YA. GANBAATAR

YA. GANBAATAR在历史,文学和诗歌的翻...

了解更多