英雄联盟竞猜-lol竞猜-LOL赛事竞猜

G.BATSUKH:中国迅速成长不是奇迹也无秘诀

来源:蒙古新闻网:https://news.mn/r/285551/

作者:Sh.Oyunchimeg

2020-08-28

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ долоо хоногт Монгол улсад айлчлах гэж байна. ??нтэй холбогдуулан Онц б?г??д Б?рэн Эрхт Элчин сайд Галсангийн Батс?хтэй уулзан Монгол-Хятад улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Тэрбээр 2005-2009 онд Монгол Улс БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан.


-Монгол-Хятадын харилцааны талаар ярилцахаар таныг сонгосон маань учиртай. Та БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан, м?н с??лийн жил??дэд Хятадын талаарх хэд хэдэн чухал номыг орчуулан монгол уншигчдад х?ргэсэн. Хятадын талаар сонирхож ажигладаг х?н. Хятад улс с??лийн 40 жилийн хугацаанд ядуу г?рнээс дэлхийн хоёр дахь эдийн засаг болон х?чирхэгжлээ. ?мн?д х?ршийн х?гжлийн нууц юунд байна вэ. Засаглалдаа юу?

-1987 оны нэгд?гээр сард анх Бээжинд х?л тавьж байснаа тод санаж байна. Бээжинд тэр ?д?р цас орж байсан, бас Тянь Ань Миний талбайд оюутнууд цуглаан зохион байгуулж байсан нь 1989 оны оюутны том х?д?лг??ний эхлэл байж таарсан. Тухайн ?еийн Бээжин хотыг ?н??гийн Бээжинтэй харьцуулахад тэнгэр газар шиг. Орчин ?еийн барилга ц??н, барууны ганц том зочид буудал нь Шератон байлаа. ?нэхээр Хятад улс н?дэн дээр ?срэнг?й х?гжл??. Энэ жил Хятад улс эдийн засгийн ??рчл?лтийг эхл??лсний 40 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ ??рчл?лтийн  архитектор нь Дэн Сяопин байсан гэдэг ч т??х с?хв?л 1963 онд тухайн ?еийн БНХАУ-ын Т?рийн з?вл?лийн Ер?нхий сайд Жоу Эньлай эдийн засгийн ??рчл?лт, модернизацийн тухай ярьж байсан байдаг. Дэн 1978 онд д?рв?н чиглэлд модернизац хийх стратегийг дэвш??лсэн. Энэ нь аж ?йлдвэр, х?д?? аж ахуй, батлан хамгаалах, шинжлэх ухаан-технологи гэсэн чиглэл. 1960-аад оны Жоу Эньлай, 1970-аад оны Дэн Сяопиний, одоогийн Хятадын удирдагчийн ярьж байгааг харьцуулж харах юм бол х?гжлийн стратеги бодлогоосоо огт гажааг?й, тухайн цаг ?едээ тохируулан нэр томъёог ??рчилж, баяжуулж байгаагаас биш бодлогоосоо ухарсан, ??рчилс?н з?йл ?г?й, тогтвортой явж ирсэн. Энэ нь Хятадын ?срэнг?й х?гжлийн гол ?ндэс суурь болсон. ??нийг ямар нэгэн шидэт илбэ, эсвэл нууц арга гэж хэлмээрг?й байна.?нг?рс?н намар болсон Хятадын Коммунист XIX их хурал дээр БНХАУ-ын дарга Си Жиньпин х?гжлийн стратегиа “Зах зээлд суурилсан, т?рийн ?мч давамгайлсан, аж ?йлдвэр голлосон, шинжлэх ухаан, технологийг т?шсэн” хэмээн томьёолсон нь 1978 оны Дэнгийн стратеги хэвээрээ л гэсэн ?г. Си даргын санаачилсан “Б?с, зам” стратеги бол ?мн?д х?ршийн хэтийн х?гжлийн “Хятад м?р??д?л”-ийн нэг хэсэг. Хятадын удирдлагын дэвш??лсэн дунд болон урт хугацааны х?гжлийн зорилт “Хятад м?р??д?л”-ийн стратегитэй  шууд уялдана. Дунд хугацааг 2021 он гэж ?зэж байгаа б?г??д 2021 онд Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойгоор Хятадыг “дундаж чинээлэг” улс болно гэсэн бол холын зорилт буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой тэмдэглэх 2049 онд Хятад улсыг “х?чирхэг, баян чинээлэг” г?рэн болгохын т?л?? явж байна.

Дэлхийн банкны статистикаар Хятад улс эдийн засгийн ??рчл?лт?? эхл??лсэн 1978 онд ядуу орны ангилалд багтдаг, нэг х?нд ногдох ДНБ-ийх нь хэмжээ 40 орчим ам.доллар байсан. ?нг?рс?н 40 жилийн хугацаанд Хятадын эдийн засаг Их Британи, Франц, Герман, Японы эдийн засгийг г?йцэн т?р??лж, одоо АНУ-ын дараа орох дэлхийн хоёр дахь том эдийн засаг боллоо. Эд?гээ х?ч чадал нь дэлхийд б?рэн х?лээн з?вш??р?гдс?н??с гадна сансар судлал, сар болоод Ангараг гаригт ч АНУ, ОХУ-тай ?рс?лд?ж байгаа нь нэгийг ?г??лнэ.

-Эдийн засаг нь ?срэнг?й х?гжиж байгаа ч ?мн?д х?ршийн засаглалын хэлбэр ш??мжлэл дагуулсан хэвээр байна. Ялангуяа барууны орнуудын з?гээс ардчиллын ?нэт з?йлсийг дээдэлдэгг?й гэж ш??мжилдэг. Тахиа анхдагч уу, ?нд?г анхдагч уу гэсэн м?нхийн мэтгэлцээнийг ?мн?д х?ршид тохируулан эдийн засаг анхдагч уу, улс т?рийн засаглал анхдагч уу хэмээн ??рчилж болмоор санагддаг. Хятадын хувьд аль нь анхдагч вэ?

-Дэн Сяопиний алдарт ?гийг х?н б?р мэддэг. Муур ямар ?нг?тэй байх байх нь хамааг?й, хулгана барих нь гол гэж. Энэ ?гийг Хятадын х?гжлийн онцлогт тохируулан буулгаж болно. Засаглалын хэлбэр ямар байх нь хамааг?й, ард иргэдээ ?лсг?хг?й, амгалан тайван байлгах нь гол гэж. Дэний дэвш??лэн тавьсан х?гжийн ?ндэс нь эдийн засаг анхдагч гэсэн стратеги. Дэн  ??рчл?лт?? эхл??лэхэд дэлхий ямар байв? З??н Европ болон Орос (ЗХУ) х?чирхэг байлаа. ?нг?рс?н 40 жилийн хугацаанд Хятад улс реформ эхл??лээд эдийн засгаа модернизацид оруулаад одоо трансформац хийж байна. Энэ б?хний д?нд 40 жилийн ?мн? байсан д?р зураг эсрэгээрээ ??рчл?гд?ж байр сууриа сольсон байна. “Горбачев эхлээд улс т?рийн системээ солих гэсэн нь алдаа байсан” гэж Дэн нэгэнтээ хэлсэн нь орг?й ?г биш. Б?х х?гжлийн ?ндэс эдийн засаг гэдгийг эртний К?нзийн сургаалд ч илэрхийлсэн байдгийг энд дурдахыг х?сч байна. “Засаглалын учир нь амуу будаа арвин элбэг, цэрэг зэвсэг ?вч б?рэн, иргэн олон итгэл д??рэн байхад оршино” гэж К?не айлджээ. Амуу будаа арвин элбэг гэдэг бол ?н??гийн бидний хэлээд байгаа эдийн засгийн х?гжил гэхэд ?л хилсдэнэ.

Хятадын эдийн засгийн х?гжлийг дутуу ?нэлж байгаа гэсэн байр суурийг зарим судлаачид  хийж байгаа нь бас ?нэн. Тухайлбал, Кэмбрижийн Их сургуулийн эрдэмтэн Мартин Жак ийм байр суурийг илэрхийлдэг. Тэрбээр “Хятадын шинэчлэлтийн 40 жил нь з?вх?н БНХАУ-ыг т?дийг?й дэлхийг б?хэлд нь трансформацид оруулсан” хэмээжээ.  Дээр дурдсан намын их хурал дээрээ Ши дарга “Хятад маягийн эдийн засгийн систем гэсэн ?гийг хэрэглэсэн.  Т??нийгээ зах зээлийн эдийн засаг болон т?рийн ?мч хосолсон, аж ?йлдвэр нь зах зээлээ х?т?лс?н систем гэж тодорхойлсон аж. 700 сая х?нийг ядуурлаас гаргасан гэдэг бол Хятадын эдийн засгийн шинэчлэлтийн ?р д?нгийн нэг хэсгийг  хамгийн товчоор илэрхийлж буй хэрэг.

-Нэг тэрбум ил?? х?нтэй ?мн?д х?ршийн эдийн засаг х?чирхэгжиж, ард иргэдээ тэжээж байхад гуравхан сая х?нтэй Монголын эдийн засаг суурин дээрээ хий эргэсээр байгааг бид ярьдаг хэрнээ байдал ??рчл?гд?хг?й юм. Арваад жилийн ?мн? Элчин сайд байх ?еийн хамтын ажиллагааны асуудлууд шийдэгдэхг?й хэвээр байгаад санаа зовинодог биз дээ? Монголын нийгэмд ?мн?д х?ршийг ?л таашаасан, дайсагнасан байр суурь бат б?х хэвээр байгаа нь н?л??лж байна уу?

-?мн? дурдсан К?нзийн сургаалийг ?ргэлжл??лье. “Засаглалын учир нь амуу будаа арвин элбэг, цэрэг зэвсэг ?вч б?рэн, иргэн олон итгэл д??рэн байхад оршино” хэмээн К?нзийг хэлэхэд нэгэн шавь нь “тэгвэл энэ гурваас хамгийн чухал нь аль нь вэ” хэмээн асууж. Тэгэхэд К?нз “цэрэг хэрэгг?й, амуу будаа ч хэрэгг?й, харин итгэл хэрэгтэй, ард т?мэн эс итгэвэл т?р дампуурч, улс г?рэн м?хн?” хэмээн хариулсан гэдэг. Энэ ?г Монгол-Хятадын харилцааны гол юм. ?л итгэлцлээс хардалт, сэрдэлт ??сдэг. Саахалт айлууд нэгэнд эс итгэвэл хоёр тийшээ н??ж болно, харин х?рш хоёр улсад чингэх боломжг?й. Би ?мн? манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар “Итгэлцлийн хомсдол” нэртэй нийтлэл бичиж зарим хэвлэлд, тэр дундаа танай сайтад хэвл??лж байсан. Яагаад итгэлцэл дутмаг байна вэ гэхээр нэг нэгнээ таньж ойлгох мэдлэг дутмаг байна, хоёрдугаарт, харилцан ойлголцол дутмаг байна, гуравдугаарт, харилцан х?ндэтгэл дутмаг байна. Харилцан ойлголцол, харилцан х?ндэтгэл, харилцан итгэлцлийн соёл хомсдож байна.  МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, МУИС-ийн К?нзийн институтээс  2016 онд хамтарч хийсэн судалгааны д?нгээс эш татъя. “Хятад орон, Хятадын ард т?мний талаарх монголчуудын санаа бодол”-ын тухайд тусгайлан хийсэн судалгаа юм. Судалгаанд оролцсон монголчуудын 58 хувь нь Хятадыг ер нь мэдэхг?й, 11.5 хувь нь сайн мэднэ, 17.5 хувь нь хятад х?нийг сайн мэднэ гэж хариулсан байна. Харин судалгаанд оролцсон хятад компаниудын 37.8 хувь нь хамтын ажиллагаанд учирч байгаа гол саад бэрхшээл бол т?рийн байгууллагуудын х?нд суртал, завхрал гэж хариулж. Хоёр улсын хамтын ажиллагаа ямар салбарт хамгийн хэрэгтэй байна вэ гэсэн асуултад 49.8 хувь нь барилга угсралт, 49.3 хувь нь дэд б?тэц, зам харилцаа гэсэн байна. Эдгээр хариултаас ер?нхий д?р зураг тодорхой..

Ши дарга 2014 онд Монгол улсад айлчлахдаа УИХ-ын х?ндэтгэлийн чуулганы индэр дээрээс байр сууриа илэрхийлэхдээ “Х?гжлийн хурдан галт тэргэнд хамт суухыг уриад, сайн х?ршийг алтаар ч ?л солино, х?рш орнууд бол ?нэт эрдэнэ” хэмээн хэлсэн байдаг. Хоёр талын ?нд?р дээд хэмжээний айлчлал, албан ёсны уулзалтуудын ?еэр ярьсан, тохирсон асуудлуудаа ажил хэрэг болгохыг манай хоёр улсын харилцааны эрх ашиг шаардсан хэвээр байна. Эс чингэвэл хоёр талын харилцаан дахь итгэлцэл бэхжиж, хамтын ажиллагааны ?р д?н гарахг?й. ОХУ, Хятад болон Монголыг холбосон Эдийн засгийн коридорын х?рээнд тохирсон олон т?с?л х?т?лб?р байна. ?нг?рс?н зургадугаар сард Чиндаод гурван улсын тэрг??н нарын д?р?в дэх уулзалтыг хийсэн. Энэ ?еэр Монгол Улсын Ер?нхийл?гч Х.Баттулга Эдийн засгийн коридорын х?рээнд тохирсон т?с?л х?т?лб?рийн хэрэгжилтийг хурдасгах хэрэгтэй байгааг онцолж, чухалчлан тэмдэглэсэн . Монгол улсын хувьд гурван улсыг холбосон Эдийн засгийн коридорын х?рээнд тохирсон т?с?л, х?т?лб?р??дийг цаг алдалг?й хэрэгж??лж чадвал х?гжлийн том т?лхэц болно. М?н тэр уулзалт дээр Ши даргын з?гээс ноолуурын салбарт   хамтарч ажиллах,  Хятадын зах зээлд эр??л ахуй, стандартын шаардлагад нийцсэн монгол малын мах хэрэгцээтэй гэдгийг, м?н дэд б?тцийн салбарт хамтран ажиллах боломж б?рэн д??рэн байгааг дахин нотолсон. Миний бие Элчин сайдаар ажиллаж байх ?еэс яригдаж байсан, одоо х?ртэл шийдэгдээг?й зарим асуудал бий. Тухайлбал, Тавантолгойн орд, м?н Шивээ-Овоогийн цахилгаан станцын т?с?л байна. Шивээ-Овоогийн цахилгаан станцын т?с?л нь Хятадаас гадаадад х?р?нг? оруулах  таван жилийн т?л?вл?г??нд хоёр ч удаа тусгагдсан  т?с?л ш?? дээ. ??нд манайх л буруутай гэгдэж ирсэн. Гэхдээ манай тал ганцаараа хэлсэндээ х?рэхг?й байгаа юм биш. Хилийн зарим боомтыг олон улсын чанартай болгох асуудал олон жил яригдаж байгаа ч ?н??г х?ртэл ганцхан Замын-??д боомт л ийм стандарттай хэвээр, бусад боомт орон нутгийн чанартай явж ирснийг айлын талтай холбож ярьдаг. Хятадын нэг з?йр ?г байдаг. Махчилж хэлбэл “амнаас нэгэнт гарсан ?гийг д?рв?н морь х?лл?с?н тэргээр ч г?йцэж чадахг?й” гэж. Ам алдвал барьж болдогг?й гэсэн манай ?гтэй утга нэг. Энэ ?гийг манайх ч гэсэн, айл ч гэсэн хэн хэндээ давтан хэлж байх хэрэгтэй юм шиг.

Хоёр улсын хамтын ажиллагаанаас гадна б?с нутгийн интеграцид нэгдэх боломж манайд б?рэн байна. ??нд БНХАУ-аас бодит дэмжлэг олж авах нь чухал гэж боддог. Хятад улс нь З??н хойд Азийн эдийн засгийн интеграцийг нэгдсэн бодлогоор х?гж??лэх санаачлагыг  Хятад-Япон-?мн?д Солонгосын гурвалжилсан дээд хэмжээний яриа х??р??нд санаачилж тавьж ирсэн б?г??д с??лийн ?ед дахин идэвхтэй ярьж байна.. Ялангуяа, энэ б?с нутгийн эрчим х?чний хангамж, эрчим х?ч дамжуулах нэгдсэн системийн тухайд. ??нээс Монгол улс хоцрох учирг?й. Энэ оны эхээр Хятадын талаас “Хятад-Япон-?мн?д Солонгос+”Х” гэсэн санал дэвш??лсэн мэдээ, мэдээлэл бий. Энэ “Х” гэдэг нь Монгол шиг оронд нээлттэй гэсэн ?г ч байж болзошг?й. Манайх л санаачлагатай, б?тээлч, бас итгэлцэл т?р??лж хандах нь чухал. Харилцан итгэлцлийг сэргээх,бэхж??лэх, г?нзгийр??лэхэд хоёр талын соёл, х?м??нлэгийн салбарын харилцаа ихээхэн ??рэгтэй. Энэ тал дээр манай хоёр орон с??лийн жил??дэд чармайлттай ажиллаж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Х?м??нлэгийн салбарын хамтын ажиллагааны З?вл?л шинээр байгуулж,  ойрын жил??дийн ажлын т?л?вл?г??г хоёр тал тохиролцон хэрэгж??лж байгаа нь ?р д?нгээ ?г?х нь мэдээж.

-БНХАУ-ын эдийн засгийн х?гжил тус улсын гадаад бодлогод хамгийн ихээр н?л??лж байна. Гадаад бодлогын хувьд ямар ??рчл?лт гарч байна вэ?

-ХКН-ын с??лчийн Их хурал дээр Ши дарга“ Х?н т?р?лхтний нийтлэг ирээд?йг хангасан даян дэлхийн хамтын нийгэмлэг байгуулах, тэр нь нээлттэй, улс ?ндэстэн б?рийн оролцоог хангасан, байгаль орчноо дээдэлсэн, ?зэсгэлэнт тансаг байх нь урт хугацааны энх тайван, дэлхий нийтийн аюулг?й байдал, х?гжил дэвшлийг хангана” хэмээсэн нь Хятадын гадаад бодлогын ?ндсэн стратеги гэж ойлгогдож буйг судлаачид тэмдэглэж байна.   ??нтэй холбогдуулж БНХАУ-ын Т?рийн З?вл?лийн гиш??н, Гадаад харилцааны сайд Ван И бээр орчин цагийн Хятадын гадаад бодлого нь олон улсын харилцааны шинэ “форм”-ыг х?гж??лэх, х?н т?р?лхтний нийтлэг ирээд?йг хангасан дэлхийн хамтын нийгэмлэг байгуулах хоёр ?ндсэн чиглэлээс б?рдэж байна гэж бичсэнийг дурдъя.Тэрбээр улс хоорондын харилцаанд энэх?? шинэ “форм”-ын зарчмыг баримтална гэжээ”

Тэр нь харилцан х?ндэтгэл, эрх тэгш, шударга байдал, харилцан ашигтай байж хамтдаа хожих” зарчим б?г??д “БНХАУ нь даян дэлхийн энх тайвны х?гжилд хувь нэмрээ тогтмол оруулж, х?гжил дэвшлийг идэвхж??лэгч  болж, олон улсын дэг журмыг баттай дэмжигч байх болно” хэмээн Ван И сайд тодотгожээ. Энэ х?рээндээ х?рш орнуудын болоод х?гжиж буй орнуудтай харилцаа, т?ншлэлээ ?рг?ж??лнэ гэсэн нь манайд хамаатай. Харин манайх хэрхэн б?тээлч, туйлбартай хандахаас хоёр талын харилцаанаас ирэх ?р ?г??ж ихээхэн хамааралтай.Хятад улс олон улсын харилцааны т?лх??р тоглогчдын нэг болсон, олон улсын дэг журамд шийдвэрлэх байр суурь нь бэхжих буйг ?г?йсгэх аргаг?й.

-Танд баярлалаа


责任编纂:保罗
相关人物
G.BATSUKH

G.BATSUKH从英译蒙翻译出版了《论中国...

了解更多